//Номын хэрэглээ нэмэгдэв

Номын хэрэглээ нэмэгдэв

Монголчуудын дунд ном унших үзэгдэл зах зээл дөнгөж эхлэх он жилүүдэд илт багассан билээ. Арга ч үгүй биз ээ. Ганзага үүрээд гадагшаа зорьсон хүн бүхэн өнөөгийн бидний амьдарч буй энэ нийгэмд чадах чинээгээр хувь нэмрээ оруулахын тулд хошуурцгаасан юм. Театр, кино, сонгодог урлаг гэдэг ойлголт ч нэг хэсэг устаж үгүй болсон. Хүн амын амжиргааны түвшин өмнөхөөс хавьгүй сайжирч, айл өрхүүдийн сэтгэл зүй амгалан тайван болоод ирэхээр тэртээд орхигдсон соёл эргээд сэргэж эхэллээ. Сүүлийн жилүүдэд зохион байгуулагдах болсон номын үзэсгэлэн яармагуудаар нийслэлчүүдийн ихэнх нь очиж, өөрсдийн цэнзүүрт тохирсон номуудаа худалдан авснаа олон нийтийн сүлжээнд зарлаж давалгаалцгаах нь бахархууштай. Өнгөрөгч амралтын өдрүүдээр Мир номын дэлгүүрт болж өнгөрсөн номын хямдралтай худалдаанд уншигчид урд хожид байгаагүй урт дараалал үүсгэсэн байна.