//Жэймс камероны бүтээл болох “Титаник” киног “AVANGERS: END GAME” ашиг орлогоороо тэргүүлжээ.

Жэймс камероны бүтээл болох “Титаник” киног “AVANGERS: END GAME” ашиг орлогоороо тэргүүлжээ.

“Avangers: End game кино нь 4-р сарын 23-наас эхлэн дэлхий нийтийг байлдан дагуулаад байгаа. Тус кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо АНУ-ын зах зээлээс 357 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 859 сая ам. доллар буюу нийтдээ 1.2 тэрбум ам.долларын ашиг олж түүхэн дээд амжилтыг тогтоогоод байсан билээ. Энэхүү үйл явдлаас хойш эрчээ алдалгүй үзэгчдийг байлдан дагуулсан тус кино нь 12 хоногийн дотор дэлхий даяар нийтдээ 2.1 тэрбум ам.долларын ашиг олсон нь мөн л түүхэн дээд амжилтыг тогтоогоод байгаа юм. Ингэснээр тус кино нь дэлхий даяар 2 тэрбум ам.долларын ашиг олсон шилдэг таван киноны 2-рт бичигдэж эхлээд байгаа бөгөөд хамгийн богино хугацаанд энэхүү орлогыг цуглуулж чадсан түүхэн дээд амжилтын эзэн болжээ. Жэймс Камероны бүтээл “Титаник” кино 5233 өдрийн дотор 2 тэрбум ам.долларын ашиг олж байсан бол “Аватар” кино 54 хоногийн дотор энэхүү амжилтыг үзүүлж байжээ. Харин “Avangers:End Game”  кино энэ эрчээрээ цаашилбал сарын дараа гэхэд 3 тэрбум ам.долларын ашиг олж, хамгийн богино хугацаанд, хамгийн их ашиг орлого олсон түүхэн дээд амжилтын эзэн болох юм. Арван нэгэн жилийн турш үзэгчдийг байлдан дагуулж байсан тус киноны нээлтийн үзвэрийг үзэхийн тулд “Ebay” цахим хуудаснаас 10 мянган ам.долларын тасалбар худалдан авсан тохиолдол ч гарчээ.