Монголын маркетинг менежментийн хүрээлэн, “Ням ном” хэвлэлийн газраас наадмын өмнөхөн “50 Чухал хүн” номыг эрхлэн гаргасан. Нээлтээ сүр дуулиантай хийсэн уг ном энэ зун хамгийн хурдан борлуулагдаж дууссан билээ. Тус газрууд тун удахгүй “Монголыг өөрчлөх хүмүүс” номыг хэвлэлтэнд өгч, нээлт хийх гэж буй талаар мэдээллээ. Анхдагчдаар эхэлсэн номын буухиа үргэлжилсээр байх төлөвтэй. “Монголыг өөрчлөх хүмүүс” номонд уул уурхай, урлаг соёл, боловсрол, шинжлэх ухаан, үйлвэрлэлийн салбарн нэрт зүтгэлтнүүд, туршлагатай лидерүүд, шинэ үеийн хүчирхэг төлөөллүүдийг хөрөг, ярилцлага багтжээ.
