Хилийн чанадад 500 гаруй адуутай, дөрвийн дөрвөн морин циркийн хамтлагтай түүн шиг баавартай эр монголд байхгүй. Баавгай, чоно, адуу гээд олон төрлийн амьтан сургадаг онцгой авьяастан ч ховор. Д.Ариунболдын зөвхөн нэг хамтлаг энэ жил БНХАУ-ын Хотонгийн өөртөө засах орны Инчуань мужид байрлах таван А зэрэглэлийн жуулчны цогцолборт үзүүлбэрээ үзүүлж, дэлхийн олон орны аялагчдын талархлыг хүлээсэн билээ. Монголын морин циркч залуусын тоглолтыг 20 гаруй удаа үзээд уйдаагүй эрхэм ч байдаг. Тус оронд хүрэлцэн ирсэн жуулчид, суурин иргэдийн үнэлгээгээр хамгийн сонирхолтой үзүүлбэр үзүүлдэг аялал жуулчлалын хамтлагаар шалгарч ГранПри шагнал хүртсэн юм. Энэ жилийн GrandAwards-50 наадмаас Шоу энтертайнмент салбарын ТОП ААН шагнал хүртлээ. Дундад улсын морины хорхойтнуудаас “Азийн сүүлчийн морин цэргийн жанжин” цол хүртсэн тэрбээр түүх соёлын сурталчилгааг хилийн чанадад хэний ч дэмжлэггүйгээр хийж ирсэн гавьяатан.
