Урин дулаан наашлахтай зэрэгцээд Хөвсгөл нутгийг хөл дүүжлэх унаатай бүхэн зорьж эхэлдэг. Аялал, жуулчлалын улирлаар агаарын сайхан, байгалийн үзэсгэлэн бүрдсэн монголын Швейцарт хэдэн жуулчин очдогийг хэлж эс мэднэ. Харин тэдэнд зориулсан тав тухтай амралтын газар цөөхөн буйд хэн хүнгүй шүүмжлэлтэй ханддаг. Гэрэл зурагчин, авто салон доторлогч гээд хийж үзээгүй ажилгүй “Тод тамга” ХХК-г үүсгэн байгуулагч А.Амартүвшин гэгч бодь эр Хөвсгөл нутагт хүн бүхэн хоргодохоор жуулчны баазыг бүтээн байгуулаад байна. “Леона ресорт” жуулчны бааз өвөл, зуны аль ч улиралд жуулчин хүлээж авахад бэлэн. Орчин цагийн барилгын хийц, техник, технологийн дэвшлийг ашиглан амрагчдыг 100 хувь сэтгэл хангалуун байлгах үлгэрийн мэт орчныг бүрдүүлж чаджээ. Тэрбээр GrandAwards-50 наадмаас Аялал жуулчлалын салбарын Топ шагнал хүртсэн юм.
