“Creative Bamboo” ТББ-н дэргэдэх “Бамбүү хүүхдийн театр”-н урилгаар Данийн Вант улсын гэр бүлийн театр Монголд анх удаа хүрэлцэн ирлээ. “Батида” гэр бүлийн театрын “The Smallest Story in the World” ” Spaghetti” “Solo for 2” зэрэг жүжгүүд өнөөдрөөс эхлэн энэ сарын 30-г хүртэл тоглогдоно.
“Creative Bamboo” бага насны хүүхдийг хөгжүүлэх бүтээлч төвийн хамт олон “Батида”-тай хамтран аль болох олонд хүртээж бяцхан үрсийн оюуны мэлмийг нээхийн зорилго тээж Оюунлаг сургууль, Ид Шидийн Орон, Q Education school болон Бяцхан Монгол, Бидний Үрс, Оргил зэрэг цэцэрлэгүүдээр очиж тоглохоор төлөвлөөд байгаа гэнэ. Мөн энэ сарын 28нд Төв аймгийн Борнуур суманд очиж тоглохоор болжээ.
Харин тасалбарын үнийн хувьд нэг жүжиг 25000 төгрөг гэнэ.
Сэтгүүлч Э. Болорзэв