//Тод манлай уяач Д. Ононгийн унаган “Бундан” тамгатай хурдан удмын адууны дуудлага худалдаа болно

Тод манлай уяач Д. Ононгийн унаган “Бундан” тамгатай хурдан удмын адууны дуудлага худалдаа болно

Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол улсын гавьяат малчин, Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн унаган “Бундан” тамгатай, хурдан удмын адууны дуудлага худалдаа 2019.11.03-нд Төв аймаг, Сэргэлэн суманд өөрийн зүчээнд болох нь ээ.
Д.Онон манлай унаган адуугаараа төрийн их баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанууд, Монгол түмний морины олимп их хурд уралдаанд тогтмол сайхан наадахын зэрэгцээ олон жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг моринд хайртай ахан дүүстэйгээ хуваалцаж ирсэн   гэдгийг морин спорт сонирхогчид, адуунд хайртай хэн бүхэн андахгүй. Унаган адуунаас нь өрөөлд зарагдаж улс, бүсэд айраг түрүүнд хурдалсан олон сайхан хүлгүүд бий. Тодруулбал сүүлийн хоёр жилийн хугацаанд Д.Ононгийн адууны угшилтай хүлгүүд улс, бүс, их хурдаас 5 түрүү, 22 айраг хүртээд байна.

2018 ОНЫ АХ-ЫН 97 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД

1. ААУ Ц.Мөнххуягийн “Тод янзага” зээрд соёолон аман хүзүү
2. Б.Нямжавын зээрд үрээ Эрлийз дунд насанд айргийн тав
3. Б.Батсуурийн хээр даага Эрлийз бага насанд айргийн дөрөв

“ЭРДЭНЭТ ХУРД-2018” ТӨВИЙН БҮСИЙН УРАЛДААНД

1. ААУ Ц.Мөнххуягийн “Тод янзага” зээрд соёолон аман хүзүү
2. ААУ Т.Төрмөнхийн буурал соёолон айргийн гурав
3. МУАУ Х.Бадамсүрэнгийн “Дөлгөөн хээр” даага түрүү
4. Б.Нямжавын зээрд үрээ Эрлийз дунд насанд аман хүзүү
5. Б.Батсуурийн хээр даага Эрлийз бага насанд айргийн гурав

ДАНЗАНРАВЖААГИЙН МЭНДЭЛСНИЙ 215 ЖИЛИЙН ОЙ, ГОВИЙН БҮСИЙН УРАЛДААНД

1. МУАУ Г.Батболдын “Сор бор” морь Эрлийз дээд насанд түрүү
2. МУТМУ Ө.Пүрэвбаатарын Бор халзан азарга Эрлийз дээд насанд айргийн гурав

АЛТАН ОВООНЫ 105 ЖИЛИЙН ОЙ, ЗҮҮН БҮСИЙН УРАЛДААНД

1. МУАУ М.Мөнхбатын “Дуудлага бор” азарга Эрлийз дээд насанд айргийн дөрөв /дуудлага худалдаанаас зарагдсан адуу. Өдгөө улсын бүсэд 1 түрүүлж, 2 айрагдаад байна/

2019 ОН АХ-ЫН 98 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД

1. ААУ Ц.Мөнххуягийн “Тод янзага” зээрд морь аман хүзүү
2. МУАУ Х.Бадамсүрэнгийн “Элбэг хээр” морь айргийн гурав
3. Б.Нямжавын зээрд соёолон Эрлийз дээд насны түрүү

ШИГШМЭЛ МОРЬДЫН “ИХ ХУРД 8” УРАЛДААНД

1. ААУ Т.Төрмөнхийн буурал азарга айргийн гурав
2. ААУ Ц.Мөнххуягийн “Тод янзага” зээрд морь аман хүзүү
3. Б.Нямжавын зээрд соёолон “Хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан”-д айргийн дөрөв

ЛАМЫН ГЭГЭЭН 380 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААНД

1. Б.Пүрэвжаргалын бор халзан даага аман хүзүү
2. Э.Зоригийн хул даага айргийн дөрөв
3. МУАУ М.Мөнхбатын “Дуудлага бор” азарга Эрлийз дээд насны түрүү /дуудлага худалдаанаас зарагдсан адуу. Өдгөө улсын бүсэд 1 түрүүлж, 2 айрагдаад байна/
4. ААУ Б.Энхбаатарын хонгор халзан Эрлийз дээд насны айргийн тав
5. ААУ Ж.Батбаатарын бор үрээ Эрлийз дунд насны айргийн гурав

ДОРНОД АЙМАГТ БОЛСОН “ЗҮҮН БҮСИЙН ХУРД 2019” УРАЛДААНД

1. МУАУ Х.Бадамсүрэнгийн “Элбэг хээр” морь түрүү

ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛСОН “ХОТГОЙДЫН ХУРД 4” ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААНД

1. ААУ Т.Төрмөнхийн буурал азарга аман хүзүү

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ БОЛСОН “АЛТАЙ ТАВАН БОГД” БАРУУН БҮСИЙН УРАЛДААНД

1. Ц.Гончигсүрэнгийн бор хязаалан айргийн дөрөв

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ БОЛСОН “БОРЖИГОН 2019” ТӨВИЙН БҮСИЙН УРАЛДААНД

1. ААУ П.Батсайханы зээрд хязаалан айргийн дөрөв
2. МУАУ Ч.Сугарын буурал үрээ Эрлийз дунд насанд аман хүзүү

Дээрх амжилтуудаас гадна 2015 онд ММСУХ-ны 20 жилийн ойгоор анхлан зохиогдсон
“МОНГОЛЫН ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН”-Д

1. МУТМУ П.Мэндбаярын Хонгор морь түрүү
2. МУМУ А.Ариунсайханы Хөөрхөн зээрд азарга аман хүзүү
3. МУТМУ Д.Хишигжаргалын Цагаан азарга айргийн гуравт тус тус хурдалж байсан түүхэнд амжилтууд бий.

Эрхэм уяачид, хурдны морь сонирхогч та бүхнийг дуудлага худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.

Түмний эх гал