//Валютын хадгаламж өсжээ

Валютын хадгаламж өсжээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 (15.2%) их наяд төгрөгөөр өсжээ. Энэхүү өсөлтөд валютын харилцах 2.7 (2.2 дахин) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 1.6 (38.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноосмэдээллээ.

 -Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 3764.25 төгрөг

 -Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3508.06 төгрөг

-Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 513.80 төгрөг 

-Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 48.14 төгрөг