//Хүнд даацын ачаа тээвэрлэгчийн анхааралд

Хүнд даацын ачаа тээвэрлэгчийн анхааралд

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхай, Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайн тээвэрлэлт болон хот хоорондын хүнд даацын ачаа тээвэрлэлтэд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ болон “Тээврийн цагдаагийн алба”-тай хамтран хяналт шалгалтыг хийж байна.

Тухайн чиглэлд зорчиж буй хүнд даацын тээврийн хэрэгсэлд жин тонны хэмжилтийг хийж байгаа бөгөөд зөвшөөрөгдсөн стандарт MNS:4598-2020 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” дах 5,8,1,1 заалтад нийцүүлэн зохих журмын дагуу, тээвэрлэлтийг хийлгүүлж 21 аймгийн 30 төлбөр авах цэгүүдэд тээврийн цагдаатай хамтран байнгын ажиллаж байна.

Одоогоор зөрчилтэй тээврийн хэрэгслийн ачааг буулгах, шилжүүлэн ачуулах зэргээр жин тонныг бариулан хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байгаа боловч дээрх зөрчлүүд нь удаа дараа давтагдсаар байгаа тул цаашид эхлэлийн цэг рүү буцаах, хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэхийг хориглох зэрэг арга хэмжээг авч ажиллахыг хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ