//Нярай хүүхдийг усанд оруулахад юуг анхаарах вэ?

Нярай хүүхдийг усанд оруулахад юуг анхаарах вэ?

Нярай хүүхдийг өдөр тутам усанд оруулах зайлшгүй хэрэгтэй. Хүүхдийг төрснөөс хойш 2-6 цагийн дараагаас усанд оруулж болно. Хүүхдийг өдрийн аль ч цагт усанд оруулж болох ч унтахаас өмнө усанд оруулах нь илүү зохимжтой. Өдөр бүр тогтмол усанд ордог хүүхэд тайван, уснаас айдаггүй, нуралтгүй байна.

Нярай хүүхдийг усанд оруулахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд:

– Хүүхэд халуураагүй, биеийн халуун хэвийн байх.

– Өрөөний дулаан 22-25 хэм байх

– Усны дулааныг тохойгоо дүрж эсвэл зориулалтын хэмжигчээр хэмжинэ (37 хэм).

– Хүүхдийг хооллосноос хойш 30-60 минутын дараа усанд оруулна.

– Хүүхдээ нүцгэлэхийн өмнө салхивчаа хаах, уснаас гаргаад өлгийдөх, хувцаслах, тослох зүйлсийг бэлтгэж тавина.

– Усанд оруулах онгоцны ёроолд гулгахаас сэргийлж цэвэр алчуур дэвсэнэ.

– Хүй нь цөглөөгүй нярайг усанд оруулахдаа усаа урьдчилан буцалгах нь зүйтэй.

– Хүүхдийг тайван бус уйлж байх үед нь усанд оруулахгүй байх!

– Ванн дах усны гүнийг 10-15 см-ээс хэтрүүлж болохгүй!

– Хүүхдийн хөлийг ванны хананд шүргэлцүүлснээр хүүхдийг айдасгүй, тайван мэдрэмжийг төрүүлдэг.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв