//ДЭЭД ШҮҮХ: Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн тул хүсэлтийг буцаалаа

ДЭЭД ШҮҮХ: Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн тул хүсэлтийг буцаалаа

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх И.Мөнхжаргалаас Улсын дээд шүүхэд ирүүлсэн “…Ардчилсан намын үндсэн дүрэмд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэв.

Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байх тул хүсэлт болон холбогдох баримтыг буцаахаар шийдвэрлэлээ гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.