//Цана, чарганаас унаж, гэмтсэн хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

Цана, чарганаас унаж, гэмтсэн хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвд шинэ жилийн баярын өдрүүдэд нийт 1024 иргэн үйлчлүүлжээ. Үүнээс 69 хувь буюу 700 орчим нь цана, чарганаас унаж, гэмтсэн хүүхэд байгаа тул эцэг эх, асран хамгаалагч нарт дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Цана, чаргаар гулгахдаа дараах зөвлөмжийг анхаар:

 Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
Замын голд зогссон бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй зам чөлөөлөх.
Чаргаар гулгахдаа байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх.
Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх.
Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах.
Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй байх.
Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй.
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна