Сэргээш нь тархи болон биеийн хооронд дамжуулах мэдээллийг түргэсгэдэг. Эдгээрт гормонууд, анаболикууд, ЭПО, бета-2, агонистууд, шээс хөөх эм гэх мэт эмүүд ордог.
Сэргээш нь жолоодлогын чадварыг дээшлүүлэхгүй, харин эсрэгээрээ муу нөлөө үзүүлнэ. Үүнд:
– Хуурамч итгэл үнэмшил төрүүлнэ.
– Эрсдэлтэй үйлдэл хийнэ.
– Харааны гажиг үүсэж орон зайн баримжаагүй болно.
– Нойргүйдэж ядрах мэдрэмж төрнө.
– Рефлекс алдагдаж анхаарал төвлөрөхгүй болно.
– Аливаа осолд өртөх эрсдэл нэмэгдэнэ.
Сайн унтах нь ядрахаас хамгаалах хамгийн сайн арга юм. Нойрмоглохгүйн тулд сэргээш хэрэглэсэн бол эмийн нөлөө гарах үед ядаргаа улам ихэсдэг байна.
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв