//УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг нийт гишүүдийн 86.8 хувь нь эсэргүүцэв

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг нийт гишүүдийн 86.8 хувь нь эсэргүүцэв

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлсэн билээ. Хуулийн дагуу 48 цагийн дотор энэхүү хүсэлтийг Их хурлын чуулганаар хэлэлцэх ёстой. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж шийдвэрээ гаргалаа.

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн томъёллоор нууц санал хураалт явуулж 86.8 хувь дэмжлээ.

Ингэснээр ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж УИХ үзлээ.