//Д.Оюунхорол: Намын санхүүжилтийг олон нийтэд ил тод болгохыг Үндсэн хуульд тусгах ёстой

Д.Оюунхорол: Намын санхүүжилтийг олон нийтэд ил тод болгохыг Үндсэн хуульд тусгах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Яг одоо хуульд тусгах улстөрийн намуудын тухай хэлэлцэж, гишүүд үг хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нам иргэдийн улстөрийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг саналыг дэмжиж байна. Өнөөдрийн нийгэмд улстөрийн намуудыг үнэлэх үнэлэмж, иргэдийн хандлага ямар болсныг, нийгмээ хэрхэн хагалан, хувааж байгааг, улстөрчид ёс суртахууны доройтолд хэрхэн орсныг харж байна. Тиймээс улстөрийн намуудын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох зэрэг асуудлыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай. Ер нь намуудад тавих шаардлагыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаар нь харахаас өөр аргагүй болсон” гэв.