Нийслэлийн Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг, Зуун айл дахь барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх ажлын хүрээнд Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк байгуулж байгаа билээ.
Тус асуудлыг судлах Ажлын хэсгийн ээлжит хурал энэ сарын 21-ний өдөр болсон юм.
Энэ үеэр Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн дарга С.Батжаргал “Парк хүртэлх авто замын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа явж байна.
Мөн бэрхшээл үүсгээд байсан цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн.Тус ажилд зориулж ирэх оны төсөвт 10.6 тэрбум төгрөг тусгаж өгсөн” гэдгийг хэлэв.
Налайх дүүрэгт Барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдсанаар манай улс импортоор авдаг барилгын материалыг 40 хувь хүртэл бууруулна гэж тооцоолж байгаа аж.