//Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзав

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзав

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын тэргүүн В.Т.Ховалыгийг Элчин сайдын яаманд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Тувагийн хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбох хил дамнасан төмөр замын болон авто замын төслүүдийн боломжит чиглэл, хийгдэж буй ажил, хэтийн төлөв, бүтээн байгуулалттай холбоотой тодорхой асуудлуудыг Элчин сайд Тува Улсын тэргүүн нар ярилцаж, оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэв.