//Хонконг руу зорчих иргэдийн анхааралд

Хонконг руу зорчих иргэдийн анхааралд

Хонконгийн засаг захиргаанаас 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирэх зорчигчдыг 7 хоног тусгаарлан ажиглах байранд /зочид буудал/ тусгаарлаж байсныг 3 хоног болгон бууруулав. Гадаад улсаас ирсэн зорчигч урьдчилан захиалсан тусгаарлах ажиглах байранд 3 хоног тусгаарлагдсаны дараа коронавируст халдвар /Ковид-19/-ын ПГУ шинжилгээ өгч, шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд 4 хоногийн гэр ажиглалтад шилжих юм. 

Гэрийн ажиглалтад байх хугацаанд 4 болон 6 дахь хоногт ПГУ шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд энэ хугацаанд ажилдаа явах, дэлгүүр орох боломжтой юм. 

Хонконгийн тусгаарлан ажиглах байрны захиалга, мэдээллийг дараах цахим хуудаснаас авах боломжтой. 

https://hk.trip.com/sale/w/1458/longstayhotelsoffer.html?locale=en-hk&pid=10650042961&openapp=3&allianceid=1020778&sid=1618813&ds_cid=71700000084400316&allianceid=1020778&sid=8668787&ppcid=ckid-_adid-_akid-_adgid-_cid-15179283533&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=GG_SE_HK_en_Hotel_NA_NA_PMAX&gclid=EAIaIQobChMIh-CkuJu2-QIV98IWBR2PtguaEAAYASAAEgJMc_D_BwE&gclsrc=aw.ds
https://www.agoda.com/es-mx/quarantinehk

КОНСУЛЫН ГАЗАР