//ТАНИЛЦ: ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын НЭГТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ

ТАНИЛЦ: ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын НЭГТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2015, 2016, 2017, 2018 онуудад гарсан бүх зарлагын гүйлгээнээс ЗЭЭЛ ОЛГОВ гэсэн гүйлгээний утгатай баримтуудыг нэгтгэн танилцуулсан билээ.

Энэ бүх баримтаас төрийн хариуцлагатай алба хашиж буй эрхмүүдтэй холбоотой ямар харилцан хамаарал байгааг Авлигатай тэмцэх газраас гаргадаг Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нэгтгэн шүүж илэрсэн баримтуудыг нэг бүрчлэн мэдээлсээр байгаа билээ.

Тэгвэл энэ удаад, Төрийн хариуцлагатай алба хашиж буй/байсан хүмүүс өөрийн болон хамаарал бүхий этгээдээр, ААН-ээр дамжуулан ЖДҮХС-гаас 2017, 2018 онуудад зээл авсан тухай мэдээллийг нэгтгэн хүргэж байна (цаашид мэдээлэл нэмэгдэх боломжтой).

Өнөөдрийн байдлаар ЖДҮХС-г хариуцдаг яам болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг л сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцроод байгаа юм.  2018.11.7-ны байдлаар УИХ-ын гишүүн ЕС, түүн дотор давхар Засгийн газрын гишүүн ХОЁР хүн ЖДҮХС-гаас зээл аваад байна. 

Мөн бид тагнуул, прокурор, аудит, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг хууль хэрэгжүүлдэг байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд ч төсвийн нэн хөнгөлөлттэй энэхүү зээлд хамрагдаад буйг мэдээлсэн билээ.

Дээрх хүмүүс хууль зөрчсөн эсэхийг шалгахаар АТГ ажиллаж байгаа талаар мөн бид мэдээлсэн.