
Баталгаажсан кадастрын зураг, гэрээ гэрчилгээ гараагүй байсан долоон байршлын асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнгөрсөн хугацаанд бүрэн шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн барилга барих газрын асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байна.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа газрын гэрээ, кадастрын зураг батлагдан гарсан байршлуудын архитектур төлөвлөлт, зургийн даалгаврыг батлуулж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.