2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 80,204,556 төгрөгийн үнийн дүн бүхий 130,156 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN+3.52%) болон “Монос Хүнс” XK (MFC+1.52%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мерекс” ХК (MRX-13.73%) болон “Бөхөг” ХК (BHG-13.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.79 хувиар буурч, 20233.33 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,557,574,710,046.24 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.