Хавдар судлалын үндэсний төв туулах чадвар сайтай автомашинд суурилагдсан хавдрын эрт илрүүлгийн явуулын эмнэлэгтэй болов. Монголын талаас Улаанбаатар ротари клуб, Хонгконгийн талаас Хонгконг ротари клуб санаачилга гарган хамтран зохион байгуулж, 130 мянган ам.доллараар босгосон явуулын эмнэлгийг тус төвд хандивлажээ.
Явуулын эмнэлгийг Ланд ровер машинд суурилуулсан бөгөөд элэг, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр ашиглана. Машинд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулж эхэлж байгаа аж.
Явуулын эмнэлэг хөдөө орон нутаг болон Улаанбаатар захын хорооллын эмнэлэгт хандах боломж хомс иргэдэд тусламж үзүүлнэ хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан мэдээлэв.