//С.Энхтөр: Хотын төв рүү татвараа төлсөн, торгуульгүй жолоочийг нэвтрүүлнэ

С.Энхтөр: Хотын төв рүү татвараа төлсөн, торгуульгүй жолоочийг нэвтрүүлнэ

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар мэдээлэв. Тус газрын дарга С.Энхтөрийн хэлснээр нийслэлийг А, В, С гэсэн гурван бүсэд нийслэлийг хуваана. Хотын төвийг А, B бүс гэх бөгөөд хотын төв рүү зөрчилтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зам тээврийн осол олон удаа үйлдсэн жолоочийг нэвтрүүлэхгүй гэдгийг хэлж байлаа.

Энэ талаар “Харин зөрчилгүй жолооч нар шууд нэвтэрнэ. Зөрчилгүй гэдэг нь замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулсан, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулсан, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангасан, жолооч юм. Жолооч нарыг илүү сахилгажуулах, хариуцлагатай болгох, өдөр бүр нэмэгдэж буй замын түгжрэлийг бууруулах зорилгоор ийм шийдвэр гаргажээ. А бүс рүү тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор нэвтэрнэ. Ингэснээр энэ орчинд замын ачаалал 50 хувиар буурна. Мөн А бүс рүү том оврын тээврийн хэрэгслүүд (Үүнд түгээлтийн машинууд хамаарна) зөвхөн шөнө л нэвтэрнэ гэх мэтээр хязгаарлах боломжийг судалж байгаа. А бүсэд Б гэв. Энэ бүсэд байрладаг бүх сургууль заавал хүүхдийн автобустай байх шаардлагыг тавьж эхэлнэ. Одоогоор санал асуулгад оролцсон хүмүүсийн 57 хувь нь эдгээр зохицуулалтыг дэмжсэн гэв. А бүс рүү тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор нэвтэрнэ. Ингэснээр энэ орчинд замын ачаалал 50 хувиар буурна. Улсын дугаартай авто машины 30 хувь нь нийслэлд такси үйлчилгээ үзүүлж, ачаалал үүсгэж байна” гэв.

Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцдог байна. Сар бүр импортоор 5,000-8,000 автомашин бүртгэгддэг. Эдгээрээс үүдэн нийслэлийн автозамын ачаалал өндөр байгаа тул ойрын жилүүдэд хотын зарим хэсэгт “0” зогсолт хийх магадлалтай болоод байна. Дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн тул дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Гэвч энэ нь түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрээд байгаа. Цаашид төвлөрлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос нүүлгэх нь урт хугацааны асуудал. Харин бид тэр хүртэл богино болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлыг хийхээр боллоо.

-НИЙСЛЭЛИЙН АВТОЗАМЫГ ГУРВАН БҮСЧЛЭЛД ХУВААСАН-

  • А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
  • Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
  • С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.

Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2,382, зөвшөөрөлгүй 5,312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15 мянга гаруй төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой байна. Эдгээр нь шинэ журамтай байх юм.

А бүс рүү хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах санал яригдаж байгаа аж. Тодорхой хугацаанд байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин Б бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжилэх юм байна. Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсчлэлийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Зогсоолын асуудлаас гадна А, Б бүс рүү тодорхой шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлэх юм байна.

  • Татвараа төлсөн
  • Торгуульгүй
  • Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой. Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар мөрдөгдөнө.

image

-А, В БҮС РҮҮ БҮРЭН ЦАХИЛГААН МАШИН ЧӨЛӨӨТЭЙ НЭВТЭРНЭ-

Эхний саруудад цагдаа нар А, В бүсүүдад хатуу хяналт тавих аж Энэ шийдвэртэй холбогдуулан Татварын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв илүү хариуцлагатай ажиллан, жолооч нарын торгуулийг шуурхай төлүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах арга хэмжээ авна.

А, В бүс руу ороход дарга цэргийн ялгаа байхгүй. Даргын машин гэхээр төлбөргүйгээр зогсоол дээр байршина гэсэн үг биш. Шуурхай алба, хэвлэл мэдээллийн (заавал логотой байна), бүрэн цахилгаан машинууд, нийтийн тээвэр чөлөөтэй нэвтэрнэ. Замын хөдөлгөөний журамд ямар ч өөрлчлөлт орохгүй. Харин стандартад нэмэлт оруулах юм байна.

Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр хотын захын замуудад нэмэл ачаалал үүсэхгүй. Хотын захиргааны бүх байгууллага ажлын хэсэгт оролцсон. Сөрөг хандлагаас айгаад яваад байвал түгжрэл улам өснө. Замаа өргөсгөөд л байвал машин нэмэгдээд л байна гэдгийг Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлж байлаа.