//Соёл урлаг, спортын арга хэмжээнд хяналт тавин ажиллаж байна

Соёл урлаг, спортын арга хэмжээнд хяналт тавин ажиллаж байна

Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд биеийн тамир, спорт, соёл урлагийн салбарын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр гарсан. Нийслэлийн хэмжээнд 11, 12 дугаар сард мэргэжлийн урлагийн байгууллагын 17 төрлийн тоглолт давхардсан тоогоор 41 удаа зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.

12 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 17 төрлийн тоглолт давхардсан тоогоор 36 удаагийн тоглолт, спортын 10 арга хэмжээнд НМХГ-аас 31 улсын /ахлах/ байцаагч хуваарийн дагуу “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин, зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Эх сурвалж: НМХГ