
Үүнтэй зэрэгцэн төв банкыг сүүлийн 5 жилд анх удаа алдагдалгүй ажиллуулсан гэж сайрхаж байсан Н.Баяртсайхан Монголбанкны алдагдлыг нуун дарагдуулж, хууль зөрчсөн үйлдэл хийжээ.
Тухайлбал 2017 оны санхүүгийн жилд Монгол банк 260 тэрбум төгрөгийн алдагдалтай гарах байсныг ажилтнуудаа шахаж, хүчээр тушаал гарган, 180 тэрбум төгрөгийн ашигтай гаргажээ. Энэ нь нийт 440 тэрбум төгрөгийн алдагдлаа нуун дарагдуулсан үйлдэл юм. Ингэхдээ тэрээр иргэд америк долларыг 2590 орчим төгрөгөөр худалдаж авч байхад 2200 орчим байгаа гэсэн хуурамч ханш ашиглан алдагдлаа нуун дарагдуулжээ.
Түүнийг 440 тэрбум төгрөгийн алдагдлаа нуун дарагдуулсныг хөндлөнгийн аудитын олон нийтэд нээлттэй тайлан мөн гэрчилж байна.
Гэвч даравч далдайна гэгчээр 2018 оны 2 дугаар улиралд Монголбанк дахин 229 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тэгэхээр энэ жил Н.Баяртсайхан алдагдлаа дахин нуух болов уу гэдэг асуулт үлдэж байна.
Эх сурвалж http://www.info.mn
![]() |
![]() |
![]() |