//Хуулийн төсөл: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт нэмжээ

Хуулийн төсөл: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт нэмжээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг сүүлийн гурван парламентын турш ярьж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ төсөл дээр ажиллан, иргэдтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонссон байна.

УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан үр дүнгээ нэгтгэж, өчигдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэн иргэдийн санал, бодлын дагуу зарчмын зөрүүтэй 15 орчим саналыг тусгахаар болжээ.

Үүнд, нэгдүгээрт байгалийн баялагийг тогтвортой хөгжлийн суурь болгох, хоёрдугаарт УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалтыг оруулсан бол гуравдугаарт шүүхийн хараат бус байдал, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд дэм болох заалтуудыг оруулж өгсөн байна. Мөн иргэдийн 85-90 хувиар дэмжсэн санал бол сумын иргэд Засаг даргаа сонгох асуудал байсан бөгөөд үүнийг нэмэлтээр оруулж байгаа аж.

Гэхмэтчилэн зарчмын болон ойлголтын зөрүүтэй асуудлуудыг нэгтгэсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн найман байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм байна. Үүний дараа ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийднэ гэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэллээ.