Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаатар, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын ёсөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэгвэл эл хэрэгт хэргийг биечлэн гүйцэтгэсэн ялтан Ц.Амгаланбаатар, Итгэлтөгс нар гэрчээр оролцож байгаа талаар эх сурвалж мэдээллээ.Дашрамд дуулгахад, тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм. Удахгүй шүүх хурлыг товлохоор болжээ.
