Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.Түүний элэгний үйл ажиллагаа доголдон, бөөр нь ажиллагаагүй болж, улмаар комын байдалтай байгааг бид өмнө нь дурдаж байсан. Харин түүний биеийн байдал сайжирч эхэлсэн тухай баярт мэдээг АНУ-аас ирүүлжээ.Тэрбээр химийн хоёр дахь эмчилгээндээ орж эхэлсэн бөгөөд нүдээ нээж, гар хөлөө хөдөлгөх зэргээр комын байдлаас гарч эхэлсэн байна. Үүнийг хийхийн тулд түүнээс маш их хүч хөдөлмөр шаардаж буй тухай эмч, ажилтнуудын зүгээс дурьджээ. Өчигдрийн байдлаар түүний аав Л.Очбадрахын дансанд нийтдээ 576.774.961 төгрөг цугларсан байна. Монголчуудын халуун сэтгэл, эв нэгдлийг сэрээж чадсан түүний хандивын аянд албан байгууллага, хувь хүмүүс идэвхитэй оролцсоор байна.Мөн энэхүү хандивын аянд хамтлаг дуучид, урлаг соёлынхон ч мөн нэгдсэн. Тэд хувийн зүгээс хандив өргөхийн зэрэгцээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Хар сувд”-д зургадугаар сарын 29-ний өдөр хандивын тоглолт зохион байгуулсан.Мөн сагсан бөмбөгийн шилдэг дөрвөн баг долдугаар сарын 3,4-ний өдөр Спортын төв ордонд тоглолт зохион байгуулна.Түүний эмчилгээний зардалд ойролцоогоор 750.000.000 орчом төгрөг хэрэгтэй байгаа.Энэхүү дүн цаашдаа өсөж ч магадгүй.Тиймээс олон нийтийг О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулж буй хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
