//100 айлын авто замыг хаах талаар мэдээлэл хийж байна

100 айлын авто замыг хаах талаар мэдээлэл хийж байна

100 айлын авто замыг шинэчлэн засварлахтай холбоотойгоор долоодугаар сарын 1-нээс тус замыг хаах талаар мэдээлэл хийж байна.

100 айлын авто замыг шинэчлэн засварлахтай холбоотойгоор тус замыг өнөөдрөөс /07.01/ эхлэн хааж буй талаар мэдээлэл хийж байна

Posted by Ikon News on Sunday, June 30, 2019

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх 

“Зуун айлын замын засварын ажлыг өнөөдрөөс эхлээд гурван хэсэгт хувааж хаахаар шийдвэрлэсэн.
Долоодуаар сарын 1-10-ны өдрийг хооронд 32-н тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэл,

Дараагийн ээлжид долоодугаар сарын 14-28 ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл,
Гуравдугаарт Долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 15-ны хооронд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хааж зам засварын ажлыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Цаг уурын нөхцлөөс шалтгаалаад хэд хоног хойшлогдож магадгүй. Зам хаасан үед автомашин өөр газраар зорчих боломжтой” гэв.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “100 айлын замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр байна. Мөн тухайн замын хоёр талаар ногоон байгууламж, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэгтэй хийхээр төлөвлөсөн.

Сууршлийн бүх ихтэй учраас 100 айл орчмын замыг ингэж гурван хэсэгт хувааж байгаа юм. Нийтийн тээврүүд эхний ээлжид Хангай хотханы зүүн гар талаар 100 айлруугаа зорчих боломжтой.
Хоёр дахь ээлжид 100 айлын Сэлбэ голыг дагасан далан бий. Энэ далан дээгүүр тээврийн хэрэгсэл одоо болтол зорчиж байгаа. Зам барилгын ажлаа бид өнгөрсөн жил шиг усархаг бороо дарааллаж олон өдөр орохгүй бол ирэх сарын 15-ны өдөр хийж дуусаад зочих хэсгээ нээнэ. Харин үлдсэн тоноглолын ажлаа хийхдээ бид ямар нэг байдлаар тээврийн хэрэгслийн саад болохгүй” гэлээ.