//Цахим цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

Цахим цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

Миний гэр цэцэрлэгийн  2021-2022  оны  хичээлийн  жилийн  3-5  насны  хүүхэд  багачууддаа  зориулсан ​ЦАХИМ ЦЭЦЭРЛЭГ-ийн  бүртгэл  эхэллээ.  Бүртгэл  2021.10.25 – 2021.11.02 хүртэл  явагдана.

 
​Цахим цэцэрлэгт хамрагдсанаар таны хүүхэд сургуулийн өмнөх боловсролын агуулгын хүрээнд:Бие даасанӨөрийгөө илэрхийлэх чадвартайАнхаарлаа төвлөрүүлэх чадвартайБусдыг анхааран сонсдогАливаад хүлээцтэй, тэвчээртэй ханддагАжигч, гярхай, сониуч зан чанартай Суралцах дуртай хүүхэд болон төлөвшинө.  
Цахим цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхэд бүрд сургалтад ашиглах сурах бичиг, дасгалын дэвтэр дагалдуулан өгөх болно. Хүүхдээ гэрээсээ суралцуулах хүсэлтэй эцэг эх та бүхэн доорх элсэлтийн бүртгэлийг бөглөнө үү.

Сургалт  2021.11.04-өөс 2022.05.04 хүртэл үргэлжилнэ.Нэг ээлжид ердөө 6-8 хүүхэдтэй7 хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад 40 минутаар хичээллэнэ.

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС>>>