//“Драгон” төвийн үйл ажиллагааг зогсоов

“Драгон” төвийн үйл ажиллагааг зогсоов

МХЕГ-аас Драгон төвийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалтгалтаар, “Драгон” төвийн барилгын дээврээс ус гоожиж хана, тааз, хөгцөрсөн, таазны төмөр сараалжнууд хугарсан, хаалганы плита ховхорч скочоор наасан, мэрэгч амьтан, шавж үүрлэсэн зэрэг зөрчил илэрчээ.

Илэрсэн зөрчлийг үндэслэн холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна.