Санхүүгийн зохицуулах хорооноос “ББСБ-д бохир мөнгө орох боломжгүй” гэж мэдэгдсэн. Үнэхээр ч ББСБ руу нэг дор их хэмжээний мөнгө орох үйл явцыг хуулийн хүрээнд СЗХ хатуу хянадаг аж. “Хуулийн хяналт нь хатуу учир ББСБ руу ЖДҮХС-гийн зээлийн мөнгө орсон эсэхийг шалгах явц удааширсан. Мөнгө оруулсан технологийг нарийвчлан шалгаж, тогтоох шаардлага үүссэн тул цаг их авч байгаа” гэх мэдээлэл бий.
ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий ТАВАН УИХ-ын гишүүн өөрсдийн хамаарал бүхий ББСБ-тай байна. Үүнд,
НЭГ: УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР
ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ: Хоёр жил дараалан, нийт 1.950.000.000 төгрөг
ЖДҮХС-гаас авсан зээлийн хүү: Жилийн 3 хувь
ББСБ-ын нэр: “Газар капитал”, “Газар партнес”
ББСБ-ын зээлийн хүү: Сарын 2.5-3 хувь, жилийн 30-26 хувь
ХОЁР: УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА
ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ: 700 сая төгрөг
ЖДҮХС-гаас авсан зээлийн хүү: Жилийн 3 хувь
ББСБ-ын нэр: “Капитал премиум”
ББСБ-ын зээлийн хүү: Сарын 3 хувь, жилийн 30 хувь
ГУРАВ: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАР
ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ: 2 тэрбум төгрөг
ЖДҮХС-гаас авсан зээлийн хүү: Жилийн 3 хувь
ББСБ-ын нэр: “Тэнүүн Капитал” /100 хувь эзэмшдэг/
ББСБ-ын зээлийн хүү: Сарын 2,6-3 хувь, жилийн 31,2-36 хувь
Эзэмшил: 100 хувь эзэмшдэг
ДӨРӨВ: УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД
ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ: 950 сая төгрөг
ЖДҮХС-гаас авсан зээлийн хүү: Жилийн 3 хувь
ББСБ-ын нэр: “Ирээдүй инвест”
ББСБ-ын зээлийн хүү: Сарын 3-3,5 хувь, жилийн 36-42 хувь
Эзэмшил: 10 хувь эзэмшдэг
Хууль, хяналтынхны онцгой анхааралд буй ББСБ-уудтай гишүүдийн хувьд ихээхэн айдастай буй. Шалгалтын явцад хамаарал бүхий ААН-үүдийн гүйлгээ нэг бүрийг хянан үзэж, асуудалтай гишүүд дээр прокурор эргүүлэн татах бичгээ хүртэл зэхсэн гэх мэдээлэл нэлээд эртнээс явсан.
Гэвч ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Сүүлийн өдрүүдэд ББСБ-тай гишүүдийн мэдээллийг зарцаах, шалгалтын явцыг түргэвчлэхгүй байх” чиглэл дээрээс нь ирсэн байна. Энэ нь улс төрийн хүрээнд томчууд хэрхэн тохиролцохоос шалтгаалж, асуудлыг хэрхэхээ шийдэхээр хөшигний ард буй ярьж байгаа болов уу хардлага төрүүлж байгаа юм.