//Сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг цуцлав

Сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг цуцлав

Гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг биелүүлээгүй учир “Рич шолден булсс эдукэшн” ХХК-тай байгуулсан “Бага сургууль,цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг цуцлах шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.Өөрөөр хэлбэл, 23 бага сургууль,цэцэрлэг барих ёстой байсан тус компани өнгөрсөн оны долдугаар сарын 08-ны дотор нөхцөлөө бүрэн биелүүлнэ гэж гэрээнд тусгасан байжээ.Нийгмийн хэрэгцээ, шаардлага, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ бага, хүүхэд багачуудын сурах эрх зөрчигдөх, туслан гүйцэтгэгч 20 гаруй компанийн эрх ашиг хохирох зэргээс сэргийлж Үндэсний хөгжлийн газар гэрээг цуцлалгүй, санхүүжилтээ босгох боломжийг тус компанид олгосоор ирсэн байна.