//50 саяын бай шагналтай “Ярууслын чуулган”

50 саяын бай шагналтай “Ярууслын чуулган”

Цар тахлын энэ үед Channel11 телевизээс зохион байгуулж буй “Ярууслын чуулган” монгол туургатны яруу найргийн цахим наадам сонирхогч, мэргэжлийн түвшний хүмүүсийн анхаарлыг татаж эхэллээ. Гурван үе шаттай зохион байгуулагдах эл наадамд 21 аймаг, нийслэл хотын яруу найрагч, сонирхогчид идэвхтэй оролцон, бүтээлээ ирүүлсээр байна. Мөн Өвөрмонгол, Халимаг, Буриад, Тувагаас яруу найрагчид оролцох аж. Уг наадмын зорилго нь яруу найрагчдын бүтээлийг хилийн чанадад сурталчлах, залгамж үед яруу найргийн мэдлэг олгох зорилготой юм. 7 сарын 21-нд болох эхний шалгаруулалтанд 50 яруу найрагчийн бүтээлийг сонгож, Channel11 телевизээр судлаач, шүүмжлэгчдийн дүгнэлттэй үзэгчдийн сонорт хүргэнэ. Хоёрдугаар шатнаас гуравдугаар шатанд үлдэх есөн найрагчийн бүтээлийг сонгох гэнэ. 2021.08.21-нд Channel11 телевизээр “Ярууслын чуулган” наадмын ялагчийг тодруулах аж. Тус наадмын шагналын сан 50 сая төгрөг. Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн хамтран зохион байгуулагч бол, shilen.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцож байна.