УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байх үеэр АН-ын гишүүд хуралдааныг орхин гарсан юм. АН-ын гишүүд Үндсэн хуулийг хууль, журмын дагуу өөрчлөхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлж байв.
УИХ дахь АН-н зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Хуульд тавигдсан шаардлагад нийцүүлж хэлэлцүүлгийг эхлэх ёстой гэдгийг сануулж байна. Ерөнхийлөгчийн саналыг тодорхой аваагүй, хуулийг өөрийнх нь хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэл журмын тухай хуульд заасан шаардлага зүйлүүдийг хангаагүй, дөнгөж саяхан зургадугаар сарын 10-нд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулиа баталчихаад хуулийн хэрэгжилтийг эхлээгүй байхад хуучин хуулиар хэлэлцэж байна.АН-ын зөвлөл хуулийн дагуу завсарлага авах эрхгүй, нэгдсэн дүгнэлт гаргах эрх байхгүй.Хууль журмынх нь дагуу шаардлагыг нь хангаж байж хэлэлцүүлгээ эхлүүлж, зөвшилцлүүдээ зөв хийх, улс төрийн намын саналуудыг авч, ойлголцолд хүрэхийг сануулж байна. Тиймээс бид хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, орхин гарахаас өөр арга алга” гэлээ.
