Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хот руу чиглэлтэй 10 км замд өчигдөр Toyota Land Cruiser маркийн автомашин онхолдож ,таван хүн амиа алдаж, нэг хүн гэмтжээ.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал “Амралтын өдрүүдээр орсон борооны улмаас Улаанбаатараас гарч буй замын хөдөлгөөний нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Яг одоогийн байдлаар Төв аймгийн Лүн, Баянхангайн нутагт Улаанбаатараас 117 дахь км-т хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Өнөөдөр 18 цагт хөдөлгөөний хэвийн нөхцөлд оруулна гэж байгаа ч хугацаа сунгаж магадгүй байна. Мөн Төв аймгаас Дундговь аймгийн Мандалговь сумруу явах замд 70 дахь км-т зорчих хэсгийн нэг эгнээ бүхэлдээ усанд урсаж Төв аймгийн замын цагдаагийн алба хаагчид тухайн зам дээр хөдөлгөөн зохион байгуулалт хийж байна.
Бусад аймгуудын нутгаар зорчих хэсгийн хоёр талын шороон хэсэг усанд автсан нөхцөл байдалтай байна. Үүний улмаас замыг тойрч гарах үед зам тээврийн осол болох хандлага их байна. Тиймээс орон нутгийн замд зорчиж буй иргэд аюулгүй байдлаа хангаж анхаарал, болгоомжтой хурдаа зөв тохируулах шаардлагатай. Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хот руу чиглэлтэй 10 км замд өчигдөр Toyota Land Cruiser маркийн автомашин онхолдож таван хүн нас барж, нэг хүн гэмтсэн” гэж ярив.