//Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 8, суурин 29 цэг ажиллана

Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 8, суурин 29 цэг ажиллана

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-ны өдрийн байдлаар вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 964.585 нь I тунд, 89 хувь буюу 848.325 нь II тунд хамрагдаад байна.

Зөвхөн өчигдөр гэхэд Улаанбаатар хотод дархлаажуулалтын  I тунд 1166, II тунд 2764, нийт 3930 иргэнийг хамруулжээ. Мөн өнөөдөр нийслэлд явуулын 8, суурин 29 цэгт 53 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4337 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн бөгөөд дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.