//Ерөнхийлөгч Х.Баттулгад БНКУ-ын Ерөнхий сайд бараалхжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгад БНКУ-ын Ерөнхий сайд бараалхжээ

Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй албан ёсны айлчлалынх нь хүрээнд тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхжээ. Киргиз Улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар нар айлчлал амжилттай болсон хэмээн дүгнэсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз дэх айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор ирэх намар тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Дэлхийн нүүдэлчдийн 5-р наадмыг Монгол Улсад зохион байгуулах саналыг талархан хүлээн авч, өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Киргиз улс жилд 5 сая орчим жуулчин хүлээж авдаг тул энэ талын туршлагаа харилцан солилцох, Монгол Улсаас халал мах импортлох, Монгол Улсад жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон байна.