//АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖО БАЙДЕН ИЗРАИЛ, ПАЛИСТИНЫ МӨРГӨЛДӨӨНИЙГ НАМЖААХЫГ УРИАЛЛАА

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖО БАЙДЕН ИЗРАИЛ, ПАЛИСТИНЫ МӨРГӨЛДӨӨНИЙГ НАМЖААХЫГ УРИАЛЛАА

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ням гаригт Лалын шашинтнуудын баярт зориулсан мэндчилгээ дэвшүүлэхдээ Израил, Палестины асуудал хурцдаж байгааг цохон тэмдэглэлээ. Тэрбээр Израил улсыг Хамас болон бусад террорист байгууллагаас явуулж буй пуужингийн довтолгооноос өөрийгөө хамгаалах эрхтэй ч сөргөлдөөнөөс үүдэн хүний амь ихээр эрсдэж, олон улсын томоохон мэдээллийн агентлагуудын байруудыг бөмбөгдөж байгаад санаа зовниж, маргааныг эцэслэх хамгийн сайн арга бол хоёр тусгаар улс байгуулах гэдгийг онцлон тэмдэглэсэн. Израил руу пуужин харваж байгаа Хамас бүлэглэл галаа нэн даруй зогсоох шаардлагатайг анхаарууллаа. Сүүлийн хоёр долоо хоногийн турш үргэлжилж буй мөргөлдөөний улмаас Газын зурваст 200 орчим хүн алагдсаны 58 нь хүүхэд, 34 нь эмэгтэй хүн байна. Палестины засаг захиргаанд байдаг Газын зурвасаас Хамас бүлэглэл олон тооны пуужинг Израилын тал руу харвасан бол Израил хариуд нь Газын зурваст агаарын цохилт өгсөөр байгаа юм.