//ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН НАРЫН ЛААНЫ ТОСОН БАРИМЛЫГ НҮҮЛГЭЛЭЭ

ХАНХҮҮ ХАРРИ, МЕГАН НАРЫН ЛААНЫ ТОСОН БАРИМЛЫГ НҮҮЛГЭЛЭЭ

Английн Лондон хотод байрлах “Madame Tussauds London” лааны тосон баримлын музей нь ханхүү Харри, түүний эхнэр Меган нарын баримлыг шилжүүлснээ мэдээллээ. Хааны гэр бүлээс татгалзан Лос Анжелосруу нүүсэн тэдний лааны тосон баримлыг Виндсорын ордны бусад гишүүд болох хатан хаан Элизабет, гүн хунтайж Филип, Виллиам Кэтрин нартай нэг дор хамт байршдгийг болиулж Холливудын одод байрладаг хэсэгт бусад алдартнуудын дэргэд байрлуулахаар нүүлгэсэн байна. Хосууд 2020 онд хааны гэр бүлээс татгалзан бие даан карьераа шинээр эхлүүлэхээр Америк руу нүүсэн. Түүнээс хойш тэд Netflex, Spotify, Apple зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллахаар гэрээ хийгээд байна.