//АВСТРАЛИ УЛС 2022 ОНЫ ДУНД ҮЕЭС ХИЛЭЭ НЭЭНЭ

АВСТРАЛИ УЛС 2022 ОНЫ ДУНД ҮЕЭС ХИЛЭЭ НЭЭНЭ

Австрали улс ирэх оны дунд үеэс хилээ нээх журам нь хэвээр гэдгийг албаны хүмүүс Ням гарагт мэдэгдэв. Олон хүн хилийн хоригийг зогсоохыг шаардаж буй шахалтыг хүлээж авах боломжгүй хэмээв. Энэхүү шийдвэрээс олон тооны бизнес эрхлэгч, үйлдврүүд хаалгаа барихад хүрээд байгаа тул шүүмжлэл дагуулж байна. Австрали улс 2020 оны 3-р сараас гадны иргэдэд хилээ бүрэн хаасан. Зөвхөн хилийн чанадад ажиллаж, амьдарч байсан өөрийн улсын иргэдийг хилээрээ оруулсан. Ерөнхий сайд Скотт Моррисон телевизээр хийсэн товч мэдээлэлдээ эмч нарын заавар зөвлөгөөнд үндэслэж шийдвэр гаргаж ирснээ баримтлах болно, хилээ хааснаар энэхүү хямралыг амжилттай даван туулсан гэж тэмдэглэв. Австрали улсын хэрэгжүүлсэн хөл хорионы дэглэм нь дэлхий дахинд хэрэгжсэн цар тахлын эсрэг авсан арга хэмжээнүүдээс хамгийн үр дүнтэйд тооцогдсоор байна. Цар тахал эхлэснээс хойш нийт 30000 орчим хүн халдвар авч 910 гаруй хүн одоогийн байдлаар нас барсан байна. Энэтхэг улсаас 9000 гаруй Австрали улсын иргэн эх орондоо  ирэх хүсэлт ирүүлсэн. Энэтхэгээс эхний онгоц өнгөрөгч хагас  сайн өдөр ирсэн боловч 50 хувийн дүүргэлттэй ирж. Учир нь маш олон хүний вирусын шинжилгээний хариу нь эерэг гарсан байна.