//ӨМНӨД СОЛОНГОС ДАХЬ СҮҮЛИЙН 11 ЖИЛИЙН ӨСӨЛТ

ӨМНӨД СОЛОНГОС ДАХЬ СҮҮЛИЙН 11 ЖИЛИЙН ӨСӨЛТ

Өмнөд Солонгосын Мэдээлэл Харилцаа Холбоо Техникийн экспорт 11 сар дараалан өсч, 1996 онд бүртгэл эхэлснээс хойш энэ дөрөвдүгээр сард хамгийн өндөр түвшинд хүрчээ. Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас Даваа гарагт мэдээлснээр 4-р сард Мэдээлэл Харилцаа Холбоо Техникийн экспорт 17 тэрбум гаруй ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 32.6 хувиар өссөн байна. Энэ бол сүүлийн 11 жилийн хамгийн өндөр өсөлт юм. Гол төлөв хагас дамжуулагч, дэлгэц, гар утасны эрэлт эрс нэмэгдсэн байна. Дөрөвдүгээр сард хагас дамжуулагчийн экспорт 10-н сар дараалан, даруй 30 гаруй хувиар өсч, 9.4 тэрбум доллар болжээ. Санах ойн чип болон системийн хагас дамжуулагчийн экспортын аль аль нь өссөн байна. Дэлгэцийн экспортын хэмжээ 35-аас дээш хувиар өссөн нь гар утасны дэлгэцийн салбарын эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой. Гар утасны экспорт 90 гаруй хувиар өссөн бол компьютер болон холбогдох төхөөрөмжийн экспортын хэмжээ 4 хувийн өсөлттэй байна. Хятад улс Өмнөд Солонгосын экспортын хамгийн том зах зээл  болж 21 гаруй хувиар өсч, 8 тэрбум орчим доллар болжээ. Вьетнам руу экспорт 67 хувиар өсч, АНУ, Европийн Холбооны улсуудын экспорт тус тус 25-36 хувиар өссөн байна.