//ЕВРОПЫН ХОТУУДАД ХӨЛ ХОРИО ААЖМААР ТАВИГДАН, ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД НЭЭГДЭЖ БАЙНА

ЕВРОПЫН ХОТУУДАД ХӨЛ ХОРИО ААЖМААР ТАВИГДАН, ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД НЭЭГДЭЖ БАЙНА

2020 оны эхээр Европт дэгдэж эхэлсэн Ковид-19 вирусын халдварыг барих нэг гол арга нь хөл хорио тогтоон иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж үзвэр, үйлчилгээний газруудыг хаах байлаа. Тэгвэл одоо Грекийн Афин, Данийн Копенхаген, Малтын Валетта, Ирландын Даблин, Испанийн Барселона, Унгарын Будапешт, Италийн Ром, Английн Лондон зэрэг томоохон хотуудад халдварын тохиолдлын тоо буурч, вакцинд хамрагдсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул амралтын газар, саун бассейн, фитнесс клуб, ресторан зоогийн газар, дэлгүүр, кино театр, концерт жүжиг зэрэг үзвэр үйлчилгээний газрууд дахин нээгдэж үйлчлүүлэгчид ихтэй байна.