//“ТЕСЛА” КОМПАНИ АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХДАА БИТКОЙН АШИГЛАХЫГ ХОРИГЛОЛОО

“ТЕСЛА” КОМПАНИ АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХДАА БИТКОЙН АШИГЛАХЫГ ХОРИГЛОЛОО

“Тесла” компанийн машин худалдан авахдаа биткойн ашиглахыг хориглоно хэмээн компанийн захирал Элон Маск мэдээлжээ.Элон Маск “Тесла” компанийн машиныг худалдан авахдаа биткойныг хэрэглэж болох шийдвэр гаргаснаас хойш хоёр сарын хугацаанд биткойны хувьцаа 10 хувиар унажээ. Бусад криптовалют ч мөн Азид нэвтрэхээс өмнө хувьцаа нь унасан байна. “Тесла”-гийн зарим хөрөнгө оруулагч их хэмжээний цахилгаан эрчим хүчээр биткойныг олборлох Элон Маскийн санаанд шүүмжлэлтэй хандаж эхэлжээ. Тус мэдэгдлийн дараа “Тесла” компанийн хувьцаа 1.5 хувиар унаад байна.