//ДЭЛХИЙН ЛАЛЫН ШАШИНТНУУД РАМАДАН САРЫН ТӨГСГӨЛИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

ДЭЛХИЙН ЛАЛЫН ШАШИНТНУУД РАМАДАН САРЫН ТӨГСГӨЛИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Дэлхий дээрх олон сая лалын шашинтнууд залбирлын хивсээ барин лалын сүм хийддээ цувран ирж зальбирч байна. Коронавирусын цартахлын дэгдэлт эхэлснээс хойш анх удаа энэхүү баярыг тэмдэглэж байна. Eid al-Fitr бол бүтэн сар мацаг барихын төгсгөлийг тэмдэглэдэг лалын шашинтнуудын баяр юм. Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг лалын шашинтнууд үүр цайхад залбирахаар цугладаг. Өнгөрсөн жил коронавирусын тархалтыг хязгаарлах хөл хорионы улмаас сүм хийдүүд хаагдаж, олон хүн гэртээ тэмдэглэсэн. Сүм хийддээ очиж хүндэтгэл үзүүлдэг энэхүү баярын гол утга учир алдагдсанд хүмүүс сэтгэл дундуур байлаа.