//ВАКЦИН ХИЙЛГЭСЭН АМЕРИКЧУУДЫГ МАСКГҮЙ ЯВАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

ВАКЦИН ХИЙЛГЭСЭН АМЕРИКЧУУДЫГ МАСКГҮЙ ЯВАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

Өчигдөр буюу пүрэв гарагт АНУ-ын Эрүүл мэндийн хяналтын төвийн мэргэжилтний мэдээлснээр вакцин хийлгэсэн америкчууд цэнгэлдэх хүрээлэн зэрэг олон хүнтэй газраар маскгүй, зай барихгүй байх боломжтой болсон тухай  мэдээллээ. Вакцинд бүрэн хамрагдсан иргэд олон нийтийн газар маскгүй явж болохыг албан ёсоор зөвшөөрсөн ч зарим газруудад тухайлбал: хүүхэд, хөгшдийн асрамжийн газар, онгоц, галт тэрэг, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр явахдаа маск зүүх юм байна. Өвчний тандалтын төвийн мэдээлснээр 5-р сарын 13-ны байдлаар АНУ-ын хүн амын дөнгөж 46.4% нь эхний тунгаа хийлгэжээ. 35.4% нь хоёр дахь тунд хамрагдсан байна. Өдөрт дунджаар 3 сая гаруй хүн вакцин тариулдаг байсан бол сүүлийн нэг сард 2 сая гаруй болж буурчээ. Вакцин хийлгэсэн хүмүүст амны хаалт зүүх шаардлагагүй хэмээн зарлах нь хүмүүсийг вакцинд идэвхтэй хамруулах зорилготой ажлуудын нэг юм.