//ӨМНӨД СОЛОНГОС ЕСДҮГЭЭР САРААС ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИА БҮРЭН НЭЭНЭ

ӨМНӨД СОЛОНГОС ЕСДҮГЭЭР САРААС ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИА БҮРЭН НЭЭНЭ

Өмнөд Солонгосын Боловсролын сайд өчигдөр мэдэгдэл гаргахдаа  9-р сараас бүх цэцэрлэг, бага, дунд, ахлах, их дээд сургуулийг танхимаар бүрэн нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Даваагаас Баасан гарагуудад онлайн хичээлгүйгээр бүтэн цагийн танхимийн хуваариар хичээллэнэ. Боловсролын яамнаас гаргасан энэ төлөвлөгөө нь удахгүй долдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. COVID19-тэй холбоотой гаргасан дүрэм журмыг баримтлан хичээллэх аж. Үүнд: хүүхэд хоорондын зайг их байлгахын тулд нэг ангид гуравны хоёроос бага байлгах, гар болон орчныг тогтмол ариутгах зэрэг бүх дүрэм журмыг нарийн тусгажээ.  Цартахлын улмаас хүүхдүүдийн боловсрол, сэтгэцийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. COVID-19-ийн шинэ тохиолдлын тоо өдөрт мянгаас доош байгаа нь эрх баригчдыг энэ шийдвэрийг гаргахад хүргэсэн байна. Зуны амралтаар багш нарыг бүрэн вакцинжуулах, оюутан сурагчид сургуульдаа эргэж ирэхэд аюулгүй орчинг бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бүрэн нээлтээ хийхээс өмнө Засгийн газар цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв, тусгай боловсролын сургуулийн багш нарын хүний нөөцийн асуудалд анхаарлаа хандуулан боловсон хүчнийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн улс даяар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сэргээн засах төв барих зорилт тавьсан.