//ТӨРСӨН ӨДРИЙН ҮДЭШЛЭГИЙН ҮЕЭР АЙМШИГТ АЛЛАГА БОЛЛОО

ТӨРСӨН ӨДРИЙН ҮДЭШЛЭГИЙН ҮЕЭР АЙМШИГТ АЛЛАГА БОЛЛОО

Колорадогийн Спрингс хотод төрсөн өдрийн үдэшлэгт зэвсэгт этгээд гал нээсэн ноцтой хэрэг гарлаа. Хэрэгтэн амиа хорлохоосоо өмнө зургаан хүнийг буудан алсан гэж цагдаа нар мэдээлэв. Төрсөн өдрийн үдэшлэг дээр болсон буудлага шөнийн 12 цаг дөнгөж өнгөрч байхад Спрингс хотын зүүн талд байрлах явуулын чиргүүлэн байшингууд байрлуулдаг зогсоолд болсон. Цагдаа нарыг чиргүүл дээр ирэхэд нас барсан зургаан хүн болон хүнд гэмтэл авсан нэг эрэгтэйг олж, эрэгтэй эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас баржээ. Галт зэвсэг хэрэглэж хүний аминд хүрсэн сэжигтэн төрсөн өдрийн үдэшлэгт найз бүсгүйгээ болон хамт байсан хүмүүсийг нь буудаад сүүлд нь өөрийгөө буудсан байна. Үдэшлэгт гэр бүлийн найзууд, хүүхдүүдтэйгээ байсан байна. “Байшинд байсан хүүхдүүд азаар гэмтээгүй бөгөөд эцэг, эхээ алдсан хүүхдүүдийг хамаатан садан, ойр төрлийнхөнд нь асран хамгаалуулахааар хүргүүлсэн байна. Хайртай хүмүүсээ гэр бүл, эцэг эхээ нүдэн дээрээ алдсан хүүхдүүдийн төлөө олон мянган Америкчуудын зүрх сэтгэл шимширч байна гэж Колорадогийн цагдаагийн газрын дарга Винс Ниски” мэдэгдэлдээ дурьджээ.