//Ц.Ганзориг: Тээврийн хэрэгслүүд 06:00-22:00 цаг хүртэл зорчих боломжтой

Ц.Ганзориг: Тээврийн хэрэгслүүд 06:00-22:00 цаг хүртэл зорчих боломжтой

Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Үүний дагуу 06:00-22:00 цагаас бусад цагт хөл хөдөлгөөнийг хязгаарлана. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07.00-20.00 цаг хүртэл ажиллана. УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Дөрөвдүгээр сарын 10-наас улаан түвшинд шилжүүлсэн. Үүний дараа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хөл хориог тавдугаар сарын 8-н хүртэл сунгасан. Хэдийгээр маргаашаас улбар шар түвшин рүү шилжүүлж байгаа хэдий ч халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна. 15 мянган хүн халдварт өртөхөөс сэргийлж, нас баралтыг 2 дахин бууруулсан талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Насанд хүрсэн иргэдийн 71 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Цар тахлын эрсдэл өндөр үед шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх. Айлд зочлохгүй байх. Албан байгууллага олон нийтийн газарт олноор цуглахгүй байх. Вакцинд хамрагдсан ч дархлаа тогтлоо гэж тайвшрахгүй байх. Амны хаалтаа зүүх, гараа байнга угаахыг сэрэмжлүүлж байна.

Өнөөөдөр буюу тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хөл хориог сулруулахтай УОК 20:30 цагт мэдээлэл хийнэ. Тавдугаар сарын 8-наас эхлэн уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх төрлийн баар, хоол үйлдвэрлэл захиалгат хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, хүнсний биш барааны зах, худалдааны төвүүд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах тухай мэдээлээд буй. Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас эхлэн хөл хориог сулруулахтай УОК 20:30 цагт мэдээлэл хийнэ. Тавдугаар сарын 8-наас эхлэн уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх төрлийн баар, хоол үйлдвэрлэл захиалгат хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, хүнсний биш барааны зах, худалдааны төвүүд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах тухай мэдээлээд буй. Тавдугаар сарын 8-наас эхлэн уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх төрлийн баар, хоол үйлдвэрлэл захиалгат хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, хүнсний биш барааны зах, худалдааны төвүүд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах тухай мэдээлээд буй.