//Ц.Мөнхбаатар: Барааны дэлгүүрүүд, машин угаалга, засварын төвүүд ажиллана

Ц.Мөнхбаатар: Барааны дэлгүүрүүд, машин угаалга, засварын төвүүд ажиллана

Өнөөдрөөс эхлэн хатуу хөл хориог сулруулан улбар шар түвшин буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Маргаашаас эхлэн томоохон барааны дэлгүүрүүд, автомашин угаалга, засварууд ажиллах бөгөөд томоохон захууд буюу Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг захууд ажиллахгүй гэдгийг Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар мэдээллээ.

Мөн вакцины хоёр тундаа хамрагдаж, 14 хоносон иргэд үсчин, гоо сайхнаар үйлчлүүлэх боломжтой бөгөөд 5-р сарын 15-наас эхлэн мөн дээрх иргэд фитнес, йогад хичээллэж болно. Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-ныг хүртэл нээхгүй. Газар тариалан эрхлэгчдийн хувьд тухайн аймгаас ирсэн хүсэлт, вакцинд хамрагдсан эсэхэд үндэслэн PCR шинжилгээг өгч зорчих юм байна.

Маргаашаас эхлэн автомашинтайгаа хөдөлгөөнд оролцох бөгөөд хөдөлгөөнийг 07-22:00 цагаас бусад цагт хязгаарлах юм байна.

Саун, бассейн ажиллахгүй бол нийтийн халуун усыг нээх юм байна.

Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэлх байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр  (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах юм.

Тодруулбал, тавдугаар сарын 8-нд тэгш дугаараар, 9-нд сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцоно. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлж, зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж ажиллана.